AI туслахтай холбохChatGPT · Claude · Монгол контент
Студи рүү
RAVS × ТАНЫ AI ТУСЛАХ

Санаанаас бүтээл хүртэл.
Монгол хэлээр.

ChatGPT эсвэл Claude-д RAVS-ийг холбоод загвараа сонгох, storyboard, prompt, caption бэлтгэх, кредитээ шалгах, зөвшөөрсөн бүтээлээ үүсгэх боломжтой.

Хэрэглэгч бүрийн OAuth зөвшөөрөлКредитийн дээд хязгаарЭрхээ хүссэн үедээ цуцална
MCP серверийн холбоосhttps://rainyaivideostudio-production.up.railway.app/mcp

Миний зөвшөөрсөн холболтууд

Апп бүр зөвхөн таны RAVS бүртгэлд өгсөн эрхээр ажиллана. Эрх цуцалбал тухайн холболтын бүх токен хүчингүй болно.

Холболтуудыг шалгаж байна…

01 · CLAUDE

Claude-д нэмэх

  1. Claude-ийн Customize → Connectors хэсэгт ор.
  2. + Add → Add custom connector сонгоод нэрийг RAVS, remote MCP URL-ийг дээрх холбоосоор оруул.
  3. Continue дар. Authentication-д Sign in now, OAuth client-д Register automatically сонго. Дараа нь RAVS бүртгэлээр нэвтрэн эрхээ зөвшөөр.
  4. Шинэ чатад RAVS холболтыг идэвхжүүлээд Монгол хэлээр даалгавраа өг.

Байгууллагын workspace-д эзэмшигч эсвэл администратор эхэлж холболт нэмэх шаардлагатай байж болно.

02 · CHATGPT

ChatGPT-д нэмэх

  1. Веб хувилбарт өөрийн эрхээр Developer mode / custom MCP app боломж нээлттэй эсэхийг шалга.
  2. Settings → Apps → Create хэсэгт RAVS нэр, MCP холбоосыг оруулж OAuth сонго.
  3. RAVS бүртгэлээр нэвтэрч эрхээ зөвшөөрөөд хэрэгслүүдийг шалган аппыг үүсгэ.
  4. Чатдаа RAVS аппыг сонгоод хийх контентоо Монгол хэлээр тайлбарла.

Үүсгэх, цуцлах зэрэг бичих үйлдлийн дэмжлэг нь төлөвлөгөө, workspace-ийн тохиргооноос хамаарна. Холболт нэмэх товч харагдахгүй бол администраторын эрх эсвэл өөр төлөвлөгөө хэрэгтэй байж болно.

Бүтэн контент бэлтгэх дараалал

01

Санаа ба загвар

Зорилго, үзэгч, сувгаа хэл. Туслах тохирох загварын заавар, боломжит хэмжээг шалгана.

02

Storyboard ба бичвэр

Кадр бүрийн үйлдэл, камер, prompt, Монгол caption, hook, CTA болон хуваарь бэлтгэнэ.

03

Тооцоо ба зөвшөөрөл

Кредит, тохиргоогоо харж үүсгэхийг зөвшөөр. Унших эрхтэй холболт төлбөртэй хүсэлт эхлүүлэхгүй.

04

Үүсгэлт ба үр дүн

Төлөвийг шалгаж, дууссан файлтай үед холбоос авна. Олон хэсгийн эвлүүлэг, нийтлэх ажлаа тусад нь гүйцэтгэнэ.

Эхлэх даалгаврын жишээ

“Монгол кофе брэндэд Instagram Reels-ийн 3 санаа гарга. Үзэгчид 20–35 насныхан. Сонгосон санаанд storyboard, кадр бүрийн prompt, Монгол caption, hook, CTA бэлд. RAVS-ээс загварын заавар, 9:16 хэмжээ, кредитийг шалга. Миний зөвшөөрөл авсны дараа л видео үүсгэ.”

RAVS нь зураг, видео үүсгэлтийг гүйцэтгэнэ. Бичвэрийг таны AI туслах боловсруулна. Автоматаар эвлүүлсэн, сошиалд нийтэлсэн гэж мэдэгдэхгүй.

Холболтоор ашиглах хэрэгслүүд

ХэрэгсэлҮүрэгЭрх
ravs_list_modelsЗагвар, зориулалт, хугацаа, хэмжээг харьцуулахУнших
ravs_model_guideТухайн хувилбарын заавар, тохиргооУнших
ravs_content_briefМонгол кампанит ажлын чиглэл, бичвэрийн бүтэцУнших
ravs_estimateОролт шалгах, кредит тооцоолохУнших
ravs_accountӨөрийн кредитУнших
ravs_list_generationsӨөрийн сүүлийн бүтээлүүдУнших
ravs_generation_statusТөлөв шалгах, бэлэн файлын холбоос авахУнших
ravs_create_generationЗөвшөөрсөн дээд кредиттэй зураг/видео үүсгэхҮүсгэх
ravs_cancel_generationЭхэлж амжаагүй хүсэлт цуцлахҮүсгэх

Scope тохируулах сонголт байгаа бол бүтээл үүсгэхэд ravs:read ravs:generate offline_access, зөвхөн уншихад ravs:read хэрэглэ. Зөвшөөрлийн хуудсан дээр үүсгэх эрх харагдахгүй бол тухайн холболт үүсгэлт эхлүүлэхгүй.

Higgsfield түлхүүр сервер дээр хадгалагдана. ChatGPT, Claude-д түлхүүрээ оруулах шаардлагагүй.